Газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын мэргэжлийн холбоо нь салбарын хамтын ашиг сонирхлыг төлөөлөн дараах үндсэн чиглэлээр ажилладаг.
Салбарын хууль тогтоомж, дүрэм журам, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулах, хуулийн төсөлд мэргэжлийн дүгнэлт өгөх замаар гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах.
Төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хооронд мэдээлэл солилцоо, зөвшилцлийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, бодлогын хэлэлцүүлэг, уулзалтуудыг тогтмол зохион байгуулах.
Олон улсын болон дотоодын зах зээл, үнэ ханш, нийлүүлэлт, ложистикийн чиг хандлагын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, гишүүдийг шуурхай мэдээллээр хангах.
Салбарын хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх сургалт, семинар, олон улсын форум, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах.
Салбарын талаар бодит, үнэн зөв мэдээлэл түгээж, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, шаардлагатай тохиолдолд салбарын нэр хүндийг хамгаалсан нэгдсэн байр суурь, мэдэгдэл, тайлбар гаргах.
Бүтээгдэхүүний чанар, стандарт, техникийн шаардлагын хэрэгжилтийг дэмжиж, инновац болон техник технологийн шинэчлэлийн талаар мэргэжлийн арга зүйн зөвлөмж хүргэх.
Татвар, гааль, тусгай зөвшөөрөл зэрэг нийтлэг тулгамддаг хүндрэл, маргаантай асуудлыг нэгтгэн судалж, нэгдсэн байр суурь болон бодлогын түвшний шийдэл боловсруулахад оролцох.
Хамтран ажиллах, гишүүнчлэлтэй холбоотой мэдээлэл авах бол Холбоонд хандана уу.
Хамтран ажилладаг байгууллага
Роснефть Монголия ХХК
Goodstack