Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо нь салбарын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох, хадгалах, тээвэрлэх болон борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, ашгийн төлөө бус, бие даасан мэргэжлийн төрийн бус байгууллага юм.
Бид 2014 оноос хойш Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт болон борлуулалтын нийт зах зээлийн 70 орчим хувийг бүрдүүлдэг 30 гаруй тэргүүлэх аж ахуйн нэгжийг нэгтгэн, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, салбарын стандартыг олон улсын жишигт хүргэх чиглэлээр төрөөс хараат бус, хамтын удирдлагын зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байна.
━━━━
Холбооны тэргүүн, "Шунхлай" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, "НИК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, "М-Ойл групп" ХХК-ийн захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, "Монсуль" ХХК-ийн Дэд захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, "Ай Си Ай Си" ХХК-ийн Дэд захирал
Холбооны Гүйцэтгэх захирал
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний салбарыг олон улсын жишигт нийцсэн, ил тод, шударга өрсөлдөөнтэй, хэрэглэгчдэд ээлтэй, найдвартай системийг бэхжүүлэхэд манлайлагч байх.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар салбарын бие даасан байдлыг бэхжүүлэхэд манлайлах; гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг төр болон хувийн хэвшлийн өмнө нэгдмэл бодлогоор төлөөлөн, эрх зүйн орчныг боловсронгуй болгох; улмаар хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр найдвартай хангаж, үндэсний тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.
Эв нэгдэл — Бид салбарын нэгдсэн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, нэгдмэл байр сууриар асуудалд ханддаг.
Мэргэжлийн ёс зүй — Бид бизнесийн шударга өрсөлдөөн, хариуцлагатай манлайллыг эрхэмлэж, нийгэм болон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжинэ.
Ил тод байдал — Бид гишүүн байгууллага, төр, олон нийттэй харилцахдаа нээлттэй, ил тод, бодит мэдээлэлд суурилсан зарчмыг баримтална.
Инновац ба хөгжил — Бид дэлхийн жишигт нийцсэн техник, технологийг нэвтрүүлэх, салбарын боловсон хүчний чадавхыг тасралтгүй нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ.
Салбарын хууль тогтоомж, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулах.
Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлгийн талбарыг өргөжүүлж, хамтын шийдэлд хүрэх.
Дотоод, гадаадын зах зээлийн судалгаа, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх.
Салбарын ажилтнуудын мэргэшил, чадавхыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах.
Мэргэжлийн ёс зүйг сурталчлах, салбарын нэр хүндийг олон нийтэд хамгаалах.
ХОБЛООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Бүх гишүүдийн хурал — Холбооны эрх барих дээд байгууллага бөгөөд стратегийн гол шийдвэрүүдийг хэлэлцэн баталдаг.
Удирдах зөвлөл — Холбооны үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага.
Тэргүүн (УЗ-ийн дарга) — Холбоог гадаад, дотоодод төлөөлөх, стратегийн удирдлага болон заавар чиглэлээр хангах үүрэг бүхий албан тушаалтан.
Гүйцэтгэх захирал — Холбооны төсөв, санхүү болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэгч.
Ажлын алба — Холбооны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх нэгж.