Мэргэжлийн нэгдэл – Салбарын тогтвортой хөгжлийн баталгаа
Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо (МГТБИМХ) нь 2014 оноос хойш шатахууны импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Гишүүн байгууллагууд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалтын зах зээлийн 70 орчим хувийг бүрдүүлдэг. Холбоо салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, импорт, нийлүүлэлтийн статистик мэдээллийг нэгтгэн олон нийтэд хүргэх, бүтээгдэхүүний чанар, стандартын хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.